Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1997-07-04, Улаанбаатар97-N-57

1 дугаар зүйл.
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

23 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

7.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

2/

29¹ дүгээр зүйл:

29¹ дүгээр зүйл.Албадан дуудлага худалдааг зохион байгуулах, гүйцэтгэх
1.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулна.

2.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага нь шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай тохиролцон албадан дуудлага худалдаа явагдах газар, цаг, хугацаа, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ,зориулалт, анхны үнэ болон холбогдох бусад мэдээллийг уул дуудлага худалдаа эхлэхээс 1 сарын өмнө нийтэд зарлан мэдэгдэнэ.

3.

Албадан дуудлага худалдаагаар борлогдох эд хөрөнгийн анхны үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч талууд тохиролцон тогтоож болно.Хэрвээ талууд харилцан тохиролцож чадаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас томилогдсон хөндлөнгийн шинжээчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

4.

Албадан дуудлага худалдааг эрхлэх хөтлөгчийг шүүхийн шийдвэр биелүүлэх газар, тасаг, хэсгийн дарга томилно.

5.

Хөтлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгө худалдах анхны үнийг зарласнаар албадан дуудлага худалдаа эхэлсэнд тооцно.

6.

Албадан дуудлагын анхны худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр өмнөх дуудлага худалдааны анхны үнийг 50 хүртэл хувиар бууруулж болно. 7.50 хүртэл хувиар буурсан үнээр зарагдаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийг гуравдахь дуудлага худалдаагаар худалдаална.Энэ тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийг тухайн албадан дуудлага худалдааны хамгийн дээд үнээр худалдана.

8.

Албадан дуудлага худалдааны явцад шүүхийн шийдвэр биелүүлэх газар, тасаг, хэсгийн даргаас томилсон нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, түүнд хөтлөгч, худалдан авагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

3/

48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/

үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн төлбөрийн чадварыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын саналаар 1 жил хүртэл

2 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн …шийдвэр гүйцэтгэгч нь… гэсний дараа үл хөдлөх эд хөрөнгөөс бусад гэж нэмсүгэй.