Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-10-01, Улаанбаатар98-N-47

1 дугаар зүйл.

Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын жилд гэсний дараа хоёр удаа, гавьяат цолтон ахмад настанд гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын эхэнд “Гавьяат цолтон”, 7 дугаар зүйлийн гарчиг, 1 дэх хэсгийн Монгол Улсын баатар гэсний дараа хөдөлмөрийн баатар, ардын цолтон гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн баатар, ардын болон гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад зүйлийг 1998 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.