Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Монгол Улсын Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-10-02, Улаанбаатар98-N-48

1 дугаар зүйл.
Монгол Улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт, 4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 7 дахь заалт, 12 дахь хэсэг тус тус нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10 дахь заалт:

9/

хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин;

10/

нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжид хамрагдсан иргэн

2/

7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Эрүүл мэндийн даатгалтай иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг шатлалаар ялгаатай тогтоосон жагсаалтын дагуу тусгай зөвшөөрөл авсан төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн байгууллага үзүүлнэ. Жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

3/

12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 7 дахь заалт:

7/

яаралтай, амь насанд аюултай тохиолдлоос бусад үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалыг алгасан улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийг иргэн өөрөө сонгон хэвтэж эмчлүүлэх;

4/

12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг:

12.

Энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэнд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлсэн нөхцөлд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлнө.

2 дугаар зүйл.
Монгол Улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 6 дахь хэсгийн 4, 5 дахь заалтын “а”, 8, 10 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.1/

6 дугаар зүйл:

6 дугаар зүйл.

Даатгалыг эрхлэх байгууллага:

1/

Иргэний эрүүл мэндийн заавал даатгуулах даатгалыг нийгмийн даатгалын байгууллага эрхэлнэ. Сайн дурын, нэмэлт, давхар даатгалыг өмчийн бүх хэлбэрийн даатгалын байгууллага /цаашид “даатгагч” гэх/ эрхэлж болно.

2/

Даатгалыг эрхлэх байгууллага нь эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагчтай байхаас гадна дэргэдээ магадлагаа-шинжилгээний алба, даатгалын эмнэлэгтэй байж болно.

3/

Эрүүл мэндийн даатгалын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/

хүүхдээ 2 нас /ихэр бол 3 нас/ хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;

3/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт:

2/

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгчийн болон аж ахуйн нэгжийн эзний даатгалын хураамж төлбөл зохих орлогын хэмжээг татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн тогтооно;

3/

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,9-т заасан мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин даатгалын хураамжаа өөрөө төлнө.

4/

8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-10-т заасан даатгуулагч болон хорих ял эдэлж байгаа ялтны төлөх даатгалын хураамжийн хэмжээг даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно.

5/

10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Даатгагч нь даатгуулагч болон эмнэлэг, эмийн сантай гэрээ байгуулна. Гэрээнд даатгалын хураамж, түүнийг төлөх хугацаа, даатгалтай иргэнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, даатгалын сангаас төлөх эмчилгээний төлбөрийн дээд хязгаар болон оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээний нөхцөлийг тус тус тодорхой тусгана. Гэрээг эрүүл мэндийн даатгалын орон нутаг дахь салбар зөвлөл хянан баталгаажуулна.

6/

12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг:

1.

Даатгуулагчийн эмчилгээтэй холбогдсон хувьсах зардал /дулаан,цахилгаан, усны зардлаас бусад/-ын төлбөрийг үйлчлэх хүрээний нэг даатгуулагчид ногдох зардлын нормоор тооцон аймаг, дүүргийн тусгай зөвшөөрөл авсан төрийн болон холимог өмчийн, хувийн эмнэлэгт гэрээний дагуу даатгалын байгууллагаас урьдчилан төлнө. Харин тогтмол зардал болон нэгдсэн бодлогоор төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдон нэмж шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

2.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэг шатлалаас нөгөөд болон хувийн эмнэлгээс төрийн болон холимог өмчийн эмнэлэгт даатгуулагч эмнэлгийн заалтаар шилжин эмчлүүлэх тохиолдолд ялгавартай төлбөрийн тарифыг эмнэлэг хоорондын тооцоонд хэрэглэнэ.

3.

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан даатгуулагч болон мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, сайн дурын даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг ор хоногийн эмчилгээний хувьсах зардал /дулаан, цахилгаан, усны зардлаас бусад/-ын 10 хувийг өөрсдөө хариуцан төлнө.

4.

Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан эмчилгээний зардлын норм, төлбөрийн хэмжээг даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар ялгавартай тогтооно.

7/

12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 4,5 дахь заалтын “а”:

4.

Эмийн сангаас авсан эм /Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийн үнийн тодорхой хэсгийг даатгагч нөхөн төлнө. Даатгалын сангаас нөхөн төлөх төлбөрийн хэмжээг даатгалын зөвлөл тухай бүр тогтооно/; а/ улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ;

8/

12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

8.

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагчид эрүүл мэндийн байгуулагаас үзүүлэх эмчилгээний зардлын дээд хязгаарыг Засгийн газар жил бүр тогтооно. Засгийн газраас тогтоосон дээд хязгаараас давсан зардлыг даатгуулагч өөрөө төлөх буюу сайн дурын нэмэлт даатгалаар нөхөн төлүүлж болно.

9/

12 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:

10.

Даатгалгүй иргэний эмчилгээний төлбөрийг дараахь хэлбэрээр тооцон авна: 1/иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд түүнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсний дараа эмчилгээний зардлын төлбөрийг бодит зардлаар тооцон өөрөөр нь төлүүлнэ; 2/сайн дурын даатгуулагч дараалсан 12 сараас доошгүй хугацааны даатгалын хураамж төлсөн нөхцөлд даатгалын сангаас эмчилгээний зардлын төлбөр хийлгэх эрх үүснэ.

10/

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн захирагч даатгалын хураамжийг энэ хууль болон гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг хураамжийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих хураамжийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг даатгагчид төлөх ба хэрэв хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, бууруулсан орлогод ногдох хураамжийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эмчлүүлэхэд гарсан гэснийг эмчлүүлэхэд гарах, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “1 дэх хэсгийн 3-8-д заасан” гэснийг “1 дэх хэсгийн 3,5-8,10-т заасан”, улирал бүрийн эхний 14 хоногт гэснийг сар бүрийн эхний 5 хоногт, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн үнийн 50 хувийг гэснийг үнийн зохих хувийг гэж; 6 дахь хэсгийн 5 дахь заалтын “д”-г “в”, “7” дахь заалтыг “8”, 15 дугаар зүйлийг “14”, 16 дугаар зүйлийг “15” болгон тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Монгол Улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “; энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан малчны даатгалын хураамжийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг орон нутгийн төсөвт”, “тус тус”, 10 дахь хэсгийн бүхэлд нь буюу хэсэгчлэн гэснийг; 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалтын “в”, “г”, “е”, 6 дахь заалтын “в”, “г”, 14 дүгээр зүйлийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.