huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1998-01-08, Улаанбаатар98-N-05
Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 2,3 дахь хэсэг нэмсүгэй:
¶2. Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны бүтцэд татварын хэрэг бүртгэх нэгж байна. 3.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана.Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно.
Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4/ нэмэгдсэн өртгийн албан татвар;
Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.