Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-09, Улаанбаатар98-N-02

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар, арчлалт хийсэн аж ахуйн нэгжийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Авто замын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.