Нүүр ›
huuli-nemelt ›
1998 ›
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1998-11-06, Улаанбаатар98-N-54
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсгийг нэмсүгэй:
.¶6.4. Аж ахуйн нэгжийн борлуулсан, экспортлосон алт /999 сорьцод шилжүүлснээр/-нд борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Алтыг экспортолсон борлуулалтын орлогыг экспортод гаргахаар бүртгүүлсэн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр тооцно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтын Экспортод гаргасан гэсний өмнө Алтнаас бусад гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.