huuli-nemelt
Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗамын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1998-11-12, Улаанбаатар98-N-55
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3/“тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг; 4/“тээврийн хэрэгслийн жолооч” гэдэгт тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг; Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийн хөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн жолоочид хамааруулж ойлгоно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “цагдаагийн төв байгууллага” гэснийг, мөн 12 дугаар зүйлийн 7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 5 дахь хэсгийн цагдаагийн төв байгууллагын дарга гэснийг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дугуй, ердийн хөсгөөр оролцож яваа гэснийг хассугай.