huuli-nemelt
Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1998-01-15, Улаанбаатар98-N-09
368 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
2/¶4. Банкнаас олгох зээлийн хүү, түүний хэмжээ, төлөх журмыг зээлийн гэрээгээр тодорхойлох бөгөөд хүүг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлнө. Зээлдэгч банкнаас олгосон зээлийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.
368 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.