Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Монгол Улсын Их Хурлын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Өөрчлөлт Оруулах Тухай

1998-01-15, Улаанбаатар98-N-12

1 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:

11.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах

2/

8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3. Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно.

2 дугаар зүйл.

Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эхний өгүүлбэрийн Улсын Их Хурлын гишүүн гэсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн дугаарыг 4, 5, 6 гэж өөрчилсүгэй.