huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1998-01-15, Улаанбаатар98-N-13
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн “Тавдугаар бүлэг” нэмсүгэй:
¶Тавдугаар бүлэгМэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ¶153 дугаар зүйл.Компьютерын мэдээллийг хууль бусаар өөрчлөх ¶1. Хууран мэхлэх болон бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг санаатайгаар өөрчилж худал мэдээлэл оруулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол таваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶154 дугаар зүйл.Компьютерын мэдээлэл, программыг эвдэх, сүйтгэх Компьютерын мэдээлэл, программыг санаатайгаар эвдсэн, компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу гурван зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. ¶155 дугаар зүйл.Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан буюу хууль бус замаар олж авсан, түүнчлэн мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан буюу авахыг завдсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу гурван зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. ¶156 дугаар зүйл.Компьютер, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах Хамгаалалттай компьютер, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол зургаан сар хүртэл хугацаагаар хорих буюу хоёр зуун тавин мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. ¶157 дугаар зүйл.Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилгоор компьютерын программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, түүнчлэн нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашиглах буюу нянтай программ тараасан бол хоёр зуун тавин мянгаас дөрвөн зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.