Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-15, Улаанбаатар98-N-14

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуульд дараахь агуулгатай 34² дугаар зүйл нэмсүгэй:

34² дугаар зүйл.

Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчих, компьютер, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын ЗЗ, 34 гэсний дараа 342 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.