Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-15, Улаанбаатар98-N-21

1 дугаар зүйл.
Онцгой албан татварын хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 6 дахь заалт:

6/

казиногийн үйл ажиллагаа

2/

6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:

5.

Казиногийн үйл ажиллагааны онцгой албан татвар дараахь хувь, хэмжээтэй байна: 1/эхний жил нийт орлогын 10%; 2/хоёр дахь жилээс жил тутам 3 пунктээр өсгөнө.

6.

Казиногийн үйл ажиллагааны онцгой албан татвар нь нийт орлогын 40 хувиас дээшгүй байна

3/

8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Казиногийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд онцгой албан татварыг сар бүрийн 15-ны болон сарын эцсийн өдөрт төсөвт төлж, тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор тушаана

.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 1 дүгээр зүйлийн зарим бараанд гэсний дараа болон зарим үйл ажиллагаанд гэж, 3 дугаар зүйлийн “үйлдвэрлэж байгаа” гэсний дараа “болон Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа” гэж, 4 дүгээр зүйлийн гарчигийн “бараа” гэсний дараа “,үйл ажиллагаа” гэж мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бараанд” гэсний дараа “болон үйл ажиллагаа” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Казиногийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.