Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-01-22, Улаанбаатар98-N-16

1 дугаар зүйл.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтыг тус тус нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг:

8.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уул зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгилд явуулахыг хориглоно.

2/

19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

12/

энэ хуулийн 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол согтууруулах ундааг үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, уг аж ахуйн нэгжид 2 жилийн хугацаанд дахин зөвшөөрөл олгохгүй.

2 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэсний дараа “мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бусад газарт” гэсний дараа “болон гар дээрээс”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “торгох” гэсний дараа “буюу 7-14 хоногийн хугацаагаар баривчлах”, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалтын “5 дугаар зүйлийн 1,2,3,4,5” гэсний дараа “8, 9”, мөн зүйлийн 4 дэх заалтын 6 дугаар зүйлийн 2 гэсний дараа , 7 дугаар зүйлийн 5 гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар олгоно” гэснийг “Засгийн газар олгох буюу хүчингүй болгоно.”, түүхий эдийг гэснийг түүхий эд, үйлдвэрийн байршлыг гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын 3 дахь хэсгийн 1 дэх заалт, гэснийг хассугай.