Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-22, Улаанбаатар98-N-17

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай 101 дүгээр зүйл нэмсүгэй:

101 дүгээр зүйл. Төрийн тусгай албан хаагчийг захиргааны санаачилгаар халах Албан байранд болон албан үүргээ гүйцэтгэж яваа, түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа уусан нь төрийн тусгай албан хаагчийг захиргааны санаачилгаар халах үндэслэл болно.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэсний дараа , эсхүл албан байранд болон албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа уусан гэж нэмсүгэй.