Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-01-22, Улаанбаатар98-N-20

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын гэсний дараа нарийвчилсан гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн , хөтөлбөр, гэрээг гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.