Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-07-23, Улаанбаатар98-N-29

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.13-ын “аюул бүхий” гэсний дараа “олон улсын хөл хориот”; 3.1.15-ын чиглэгдсэн гэсний дараа эмчийн гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Эрүүл мэндийн тухай хуулийн3.1.2; 48.1.8 дахь заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:.1/

3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2 дугаар заалт:

3.1.2.

“эрүүл мэндийг хамгаалах” гэж хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг.

2/

48 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 8 дугаар заалт:

48.1.8.

эрүүл мэндийн байгууллагын шаардлага, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах.

3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-ын эмчлэх гэснийг илааршуулах, сэргээн засах гэж өөрчилсүгэй.