Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-07-23, Улаанбаатар98-N-32

1 дугаар зүйл.
Дээд боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Их сургууль, коллежид сурган хүмүүжүүлэгч нь багш, ахлах багш, ассистент профессор, дэд профессор, профессор гэсэн шатлалтай байж болно.

2/

20 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг:

3.Сургалтын байгууллагад хандивласан хөрөнгийг тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. 4.Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна. 5.Ашгийн төлөө бус дээд боловсролын байгууллага нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж дүнг нийтэд ил тод байлгана.

3/

21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Орой, эчнээ хэлбэрээр суралцагчдад Засгийн газраас тогтоосон журмын дагуу холбогдох байгууллага хөнгөлөлт, туслалцаа үзүүлнэ.

2 дугаар зүйл.
Дээд боловсролын тухай хуулийн дор дурдсан зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.Дээд боловсролын зэрэг нь кредит цагаар хэмжигдэх, дипломын, бакалаврын, магистрын, доктор /Ph.D/-ын гэсэн шатлалтай байна.

2/

6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг:

2.

Их сургууль нь бакалаврын, магистрын, докторын зэрэг олгох дээд боловсролын байгууллага мөн.

4.

Коллеж нь дипломын, бакалаврын болон магистрын зэрэг олгох дээд боловсролын байгууллага мөн. Боловсролын зэрэг олгох эрхийг аккредитацийн байгууллагын шийдвэрийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3/

8 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг:

2.

Цэргийн дээд боловсрол эзэмшүүлэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

3.

Төрийн өмчийн их сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

4.

Төрийн бус өмчийн хэлбэрт үндэслэсэн их сургууль, коллежийг татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд шийдвэрлэнэ.

4/

9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Мэргэжилтний хэрэгцээ, захиалга, сургуулийн багшлах боловсон хүчин, материаллаг бааз, хүчин чадлыг харгалзан элсэгчдийн тоог сургуулиуд өөрсдөө тогтоож, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна. Сургуулийн хүчин чадлыг тодорхойлох үндэслэл нь түүний дүрмийн сангийн хэмжээ байна.

5/

10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Их сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт, үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, дүрмийг сургуулийн удирдах зөвлөл батална. Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 кредит цагаас доошгүй байх бөгөөд өмнөх сургалтын кредит цагийг оролцуулан тооцон бакалаврын сургалт 120 кредит цагаас, магистрын сургалт 150 кредит цагаас, докторын сургалт 210 кредит цагаас тус тус доошгүй байна.

6/

13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:

1.

Их сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

2.

Төрийн өмчийн их сургууль, коллежийг тэдгээрийн удирдах зөвлөлөөс томилж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батламжилсан захирал удирдана.

3.

Төрийн бус өмчийн их сургууль, коллежийг тэдгээрийн удирдах зөвлөлөөс томилж, үүсгэн байгуулагчийн батламжилсан захирал удирдана. Үүсгэн байгуулагч захирлаар томилогдсон тохиолдолд захирлыг батламжлах асуудал үүнд хамаарахгүй.

7/

14 дүгээр зүйлийн 11 дэх заалт:

11/

гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага болон бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хорших, хамтран ажиллах зорилгоор нийгэмлэг, холбоо, зөвлөл байгуулах, гишүүнээр элсэх.

8/

17 дугаар зүйл:

17 дугаар зүйл.

Суралцагч Их сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэж тус тус нэрлэнэ.

9/

18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

2/

зарим хичээлийг бусад сургуульд биелүүлсэн кредит цагийн хэмжээгээр тооцуулах, бие даан судалж дүгнүүлэх.

3 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн эзэмшүүлэхэд чиглэнэ гэснийг эзэмшихэд, үйлчлэхэд оршино; 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтын “суралцагчдад” гэснийг “суралцагчид”; мөн хэсгийн 1 дэх заалтын эзэмшүүлэх гэснийг эзэмших; мөн хэсгийн 2 дахь заалтын эзэмшүүлэхэд гэснийг эзэмшихэд; төлөвшүүлэх гэснийг төлөвших; мөн хэсгийн 3 дахь заалтын “суралцагчдыг” гэснийг “суралцагчид”, мэргэшүүлэх гэснийг мэргэших; 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн ангиллыг гэснийг ангилал, зэрэглэлийг; 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн их, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл гэснийг их сургууль, коллежид эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөл; 14 дүгээр зүйлийн 8 дахь заалт; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын эрдмийн гэснийг боловсролын; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын аспирантын гэснийг магистрантын; 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Өмчийн бусад хэлбэрийн гэснийг Төрийн бус өмчийн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын тэдний; 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн нэр, мөн зүйлийн 1, 3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн нэр, мөн зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн нэр, мөн зүйл, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх дээд; 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Дээд сургууль гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг; 13 дугаар зүйлийн 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.