huuli-nemelt
Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1998-07-23, Улаанбаатар98-N-33
8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:
2/6-7 настай хүүхдийг тодорхой нөхцөл, бололцоо бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд анги, бүлгээр элсүүлэн суралцуулж болно.
14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:
3/Ерөнхий боловсролын сургуульд оюуны хомсдолтой хүүхдэд бага, суурь, ахлах боловсрол тусгайлан олгох анги нээн хичээллүүлж болно.
17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:
4/Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчлөх зөвшөөрөл авах хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 6 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэн байвал зохино.
20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
5/¶4. Ерөнхий боловсролын сургууль нь өөрийн онцлогийг харуулсан хүндэтгэлийн булантай байж болно.
21 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэг:
¶5. Цэцэрлэг, сургуульд удирдах зөвлөл, багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд тэнхим ажиллаж болно.
¶6. Цэцэрлэг, сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно.
¶7. Багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
¶8. Заах аргын нэгдэл, тэнхимийн ажиллах журмыг цэцэрлэг, сургуулийн удирдах зөвлөл баталж мөрдүүлнэ.
3 дугаар зүйл:
2/3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго нь иргэдэд ерөнхий, техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол, мэргэжил эзэмших, хүмүүнлэгийн ёсонд суралцах замаар хувь хүн төлөвших, авьяас чадвараа нээн илрүүлэх, амьдралд бэлтгэхэд нь үйлчлэхэд оршино.
9 дүгээр зүйл:
3/¶9 дүгээр зүйл. ¶ Бага, дунд боловсролын сурах бичиг Бага, дунд боловсролын агуулгын стандартад нийцсэн олон хувилбартай сурах бичигтэй байна. Үндсэн сурах бичгийг зохиолгох, шинэчлэх, тэдгээрийг хэвлүүлэх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
4/¶1. Суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг дүгнэх үнэлгээний үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
13 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг:
5/¶8. Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд болон насанд хүрэгчдэд орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж болно.
¶9. Орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр сургалт явуулах зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.
14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
6/3.Тусгай сургуулиудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий төв сургууль ажиллаж болно. Төв сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллана.
15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
7/¶6. Гүнзгийрүүлсэн буюу төрөлжсөн сургалт явуулснаас үүсэх нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас авах төлбөрөөр нөхөж болно. Төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл тодорхойлно.
19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр:
8/Суралцагчийн дүрэмт хувцасны загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, ерөнхий боловсролын сургууль уг загварыг үндэслэн дүрэмт хувцасны өнгө, материалыг сонгож хэрэглэнэ.
20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
9/¶1. Хичээлээс гадуурхи сургалтын ажил нь суралцагчдын танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг батжуулан баяжуулах, тэдний авьяас, сонирхолыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ.
21 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:
¶1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, бага, дунд сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна.
¶2. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, бага, дунд, бүрэн дунд, техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үүсгэн байгуулагч батламжилна. Эрхлэгч, захирлаар үүсгэн байгуулагч томилогдсон тохиолдолд эрхлэгч, захирлыг батламжлах асуудал үүнд хамаарахгүй.
¶3. Төрийн болон орон нутгийн өмчийн техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батламжилна.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх заалтын “олгох” гэсний өмнө “дадал”; 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн эхний өгүүлбэрийн “сурган хүмүүжүүлэх” гэсний дараа" зөвлөлийн саналыг үндэслэн удирдах"; 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “гүнзгийрүүлсэн” гэсний өмнө “төрөлжүүлсэн буюу”; 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн дүрмийг гэсний өмнө үлгэрчилсэн гэж тус тус нэмсүгэй.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн эхний өгүүлбэрийн төлөвшүүлэхэд гэснийг төлөвшихөд; 5, 6 дугаар зүйлийн эхний өгүүлбэрийн эзэмшүүлж төлөвшүүлэхэд гэснийг эзэмшихэд; 6 дугаар зүйлийн 3 дахь заалтын эр, эмийн ёсны хүмүүжил гэснийг эр, эмийн ёс; 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дадал, хүмүүжил эзэмшүүлж төлөвшүүлэхэд” гэснийг “дадал эзэмшихэд”, мөн хэсгийн 4 дэх заалтын төлөвшүүлэх гэснийг төлөвших; мөн зүйлийн 2 дахь хэсгийн эзэмшүүлэхэд гэснийг эзэмшихэд; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эзэмшүүлэх, хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэх гэснийг эзэмшихэд нь туслах; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлэх сургалт-хүмүүжлийн” гэснийг “эзэмшихэд нь үйлчлэх боловсролын сургалтын;” мөн зүйлийн 2 дахь хэсгийн бүрэн дунд гэснийг ахлах; мөн зүйлийн 6 дахь хэсгийн зохион байгуулж явуулна гэснийг удирдана; 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийн Тусгай сургуулиудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай сургуульд гэснийг Төв сургуульд; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн сургалт-хүмүүжлийн гэснийг боловсролын; мөн зүйлийн 4 дэх хэсэг, дөрөвдүгээр бүлгийн нэр, 18 дугаар зүйлийн нэр, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалтын сургалт-хүмүүжлийн гэснийг сургалтын; 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүмүүжил-сургалтын гэснийг сургалтын; 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын хөтөлбөр гэснийг хөтөлбөрийн; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын журмыг гэснийг журам, удирдах зөвлөлийн шийдвэрийг гэж тус тус өөрчилсүгэй.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “хүмүүжлийн зөв хэвшил”, мөн зүйлийн 5 дахь заалтын “хамтач үзлээр хүмүүжүүлэх”; 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын чиглэлийг тодорхойлж, гэснийг тус тус хассугай.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.