Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-08-06, Улаанбаатар98-N-35

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дараахь агуулгатай заалт нэмсүгэй:

9.2.10.

Эрх бүхий төрийн байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санд оруулах технологийн тоног төхөөрөмж

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.