Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-08-20, Улаанбаатар98-N-37

1 дугаар зүйл.
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлд 4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 13 дахь заалт тус тус нэмсүгэй:1/

18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Засгийн газрын гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр Монголбанк эзэмшиж, зохицуулж үл болно.

2/

28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт:

13/

банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх.

2 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг 5, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын дугаарыг 14 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.