huuli-nemelt
Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1998-08-20, Улаанбаатар98-N-38
Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай нотлох баримт гаргуулан авах, гэсний дараа иргэн, хуулийн этгээдийн банкин дахь данс, гүйлгээний талаархи мэдээллийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гаргуулах гэж нэмсүгэй.