huuli-nemelt
Төвбанк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөвбанк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1998-08-20, Улаанбаатар98-N-57
Төв Банк /Монголбанк/-ны тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлд дараахь агуулгатай 3 дахь хэсгийг нэмж, мөн зүйлийн “3, 4” дэх хэсгийн дугаарыг “4, 5” болгож өөрчилсүгэй: 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Банкны бүтцийн өөрчлөлттэй холбогдож гарах Засгийн газрын өрийн бичгийн үлдэгдэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарлалтад хамаарахгүй. Энэ заалтыг Монгол Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.
Энэ хуулийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөнө.