Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Монгол Улсын Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1998-08-28, Улаанбаатар98-N-44

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн худалдааны албан татварын гэснийг нэмэгдсэн өртгийн албан татварын гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хүснэгтийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Онцгой албан татварын хэмжээ /ам.доллараар/

Хилийн боомт

Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/

Дизелийн түлш

90 хүртэл

90-ээс дээш

1.Цагааннуур, Ярант, Боршоо, Бургастай, Тэс, Гашуун Сухайт

11.0

12.0

15.0

2.Ханх

17.0

21.0

19.0

3.Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав

38.0

43.0

48.0

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.