huuli-nemelt
Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1998-08-28, Улаанбаатар98-N-45
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Улсын төвлөрсөн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:
¶1/ нэмэгдсэн өртгийн албан татвар
¶2/ гаалийн албан татвар
¶3/ импортын барааны онцгой албан татвар
¶4/ тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон онцгой албан татвар.
Төсвийн тухай хуулийн худалдааны гэснийг нэмэгдсэн өртгийн; худалдааны албан татвар гэснийг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж тус тус өөрчилсүгэй.
Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын ,худалдааны гэснийг хассугай.
Энэ хуулийг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.