Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-08-28, Улаанбаатар98-N-46

1 дугаар зүйл.

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд дор дурдсан агуулгатай 3 дугаар зүйл нэмсүгэй:

3 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн экспортолж буй алт /999 сорьцод шилжүүлснээр/-нд экспортод гаргахаар бүртгүүлсэн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр Монголбанкнаас тооцсон борлуулалтын орлогын 13 хувьтай тэнцэх хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай.