huuli-nemelt
Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1999-10-14, Улаанбаатар99-N-55
Монгол Улсын хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдэлнэ. Энэхүү хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.