huuli-nemelt
Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1999-10-14, Улаанбаатар99-N-57
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалтад “261” гэсний дараа “27”, мөн хуулийн 27 дугаар зүйлд “Монгол Улсын иргэний” гэсний дараа “үнэмлэх”, паспорт гэсний дараа иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг гэж тус тус нэмсүгэй.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн гарчигийн паспорт гэснийг иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг гэж өөрчилсүгэй.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын 27 гэснийг хассугай.