Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-10-14, Улаанбаатар99-N-58

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн “цагдаагийн байгууллагад” гэснийг “аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба”, мөн зүйлийн 7, 8 дахь хэсэг болон 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “цагдаагийн байгууллага” гэснийг “аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба” гэж тус тус өөрчилсүгэй.