huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1999-01-08, Улаанбаатар99-N-02
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын бүрэн төлөөгүй гэсний дараа буюу энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд лизенцийн төлбөр, алданги төлөөгүй гэж; 47 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн ЗО хоногийн дотор гэсний дараа лизенцийн төлбөрийг, тогтоосон алдангийн хамт төлсөн, эсхүл гэж тус тус нэмсүгэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
3.Лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.
Энэ хуулийг 1998 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.