Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-01-22, Улаанбаатар99-N-06

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 1 дүгээр зүйлд “болон зарим үйл ажиллагаанд” гэснийг, 3 дугаар зүйлд “болон Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа” гэснийг, 4 дүгээр зүйлийн гарчигт “үйл ажиллагаа” гэснийг, мөн зүйлийн 1 дэх хэсэгт болон үйл ажиллагаа гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.