Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-12-23, Улаанбаатар99-N-62

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:

6.

Газрын кадастрын үр дүнг үндэслэн газрын тайланг гаргана. 7.Газрын кадастртай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 26 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:

1.

Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн ангиллаар хуваарилсан байдал, тэдгээрийн хэмжээ, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газрын улсын бүртгэл, газрыг хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана. 2.Газрын тайланд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдлыг тусгаж, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зургийг хавсаргасан байна. 3.Газрын тайлангийн маягтыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн тавдугаар бүлгийн гарчгийг “Газар зохион байгуулалт, газрын кадастр, тайлан”, 26 дугаар зүйлийн гарчгийг Газрын кадастр, тайлан гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.