Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-04-22, Улаанбаатар99-N-13

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 1 дэх заалт: "1/ эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд:

2/

19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Шүүхэд нэхэмжлэл гаргагч хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ.

Нэхэмжлэлийн үнэ /төгрөгөөр/

Хураамжийн хувь хэмжээ

0-3000

50 төгрөг

3001-10000

Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2 хувь

10001-50000

200 төгрөг дээр 10000-аас дээш төгрөгийн

нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,5 хувийг нэмнэ.

50001-500000

1500 төгрөг дээр 50000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 4 хувийг нэмнэ.

500001-1000000

19500 төгрөг дээр 500000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,1 хувийг нэмнэ.

1000001-10000000

30000 төгрөг дээр 1000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,4 хувийг нэмнэ.

10000001-ээс дээш

156000 төгрөг дээр 10000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,5 хувийг нэмнэ."

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.