Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-05-12, Улаанбаатар99-N-17

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.2.

Импортын барааны болон улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 100 хувийг улсын төвлөрсөн төсөвт; орон нутгийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 80 хувийг улсын төвлөрсөн төсөвт, 20 хувийг орон нутгийн төсөвт тус тус оруулна.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 15 сая гэснийг 10 сая гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.