Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-05-14, Улаанбаатар99-N-22

1 дугаар зүйл.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 1 дэх хэсэг; 41 дүгээр зүйлд 2 дахь хэсэг тус тус нэмсүгэй:1/

17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны талаар ажил олгогч нийтэд мэдээлж, иргэдийг сонгон шалгаруулах замаар ажилд авна.

2/

41 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд иргэнийг ажилд авахад энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн албан тушаалтныг шүүгч 10000-30000 төгрөгөөр торгох бөгөөд уг зөрчлийг давтан үйлдэж торгуулбал түүнийг ажил, албан тушаалаас халах саналыг эрх бүхий этгээдэд тавина.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн “1”,“2”,“3”,“4”,“5” гэсэн дугаарыг “2”,“3”,“4”,“5”, “6” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.