huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1999-05-14, Улаанбаатар99-N-23
Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶149 дүгээр зүйл. ¶ Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг ажлаас халах Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдагдуулах буруутай үйлдэл, эс үйлдэл хийснээс бусад шалтгаанаар ажлаас халсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу жаран мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.