Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1999-05-28, Улаанбаатар99-N-29

1 дугаар зүйл.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

3/хөлөг онгоцыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг.

2 дугаар зүйл.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Агаарын хөлөг, гэсний дараа хөлөг онгоц, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.