Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Ой, Хээрийг Түймрээс Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ой, Хээрийг Түймрээс Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ой, Хээрийг Түймрээс Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-05-28, Улаанбаатар99-N-35

1 дугаар зүйл.

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Гал түймэртэй тэмцэх байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах; 2/түймрээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох; 3/онцгой болон хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг түймрээс хамгаалах арга хэмжээний улсын захиалга өгч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 4/түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлыг тогтоох.

2 дугаар зүйл.

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтаас тогтоох гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Галын аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.