Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-06-10, Улаанбаатар99-N-37

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуульд дор дурдсан агуулгатай 301 дүгээр зүйл нэмсүгэй: 1/30¹ дүгээр зүйл:

30¹ дүгээр зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс
1.1960.

оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байна. 2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана.

2.

Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:

1/Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн; 2/даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн; 3/ажил олгогчийг төлөөлсөн 3 хүн. Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Үндэсний зөвлөлийн бие даасан гишүүн байна. Үндэсний зөвлөлийн дэд даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс 2 жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн дарга томилно. 3.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх; 2/нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэлийг хэлэлцэн батлах; 3/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих; 4/нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах; 5/нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх; 6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтэц, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих; 7/нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах; 8/эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих; 9/нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах; 10/хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх. 4.Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.

3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална. гэснийг Үндэсний зөвлөл батална. гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.