huuli-nemelt
Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1999-06-10, Улаанбаатар99-N-39
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын цагдаа гэсний дараа , галын болон гэж нэмсүгэй.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын цагдаагийн гэснийг цагдаа, галын гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийн 1,3 дугаар зүйлийг Галын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс, 2 дугаар зүйлийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.