huuli-nemelt
Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1999-06-17, Улаанбаатар99-N-40
97 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/3.Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах эрхтэй.
98 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
3/¶7. Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулж болно.
168¹ дүгээр зүйл:
4/¶168¹ дүгээр зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ ¶1. Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээгээр гэрлэгчдээс гэр бүлийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан, эсхүл гэрлэлтийг цуцалсан тохиолдолд ногдох эд хөрөнгийг энэ хуулийн гэр бүлийн эд хөрөнгийн тухай зохицуулалтын хүрээнд тодорхойлно.
¶2. Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээнд эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах, гэрлэгчдийн хэн нэгний эрхийн чадамж, хөдөлмөрийн чадваргүй, туслалцаа шаардлагатай талын эрхийг хязгаарлах, түүний эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөлийг тусгахыг хориглоно. .3.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг зөвхөн гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулж болно.
¶4. Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
¶5. Талууд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
392 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
3.Өмнөх гэрлэлт хүчинтэй байхад дахин гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэр, эсхүл нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүнийг байнга хүчирхийлсэн, гэрлэгч болон гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийг илтэд доромжилсон иргэн эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эд хөрөнгийн бус гэм хорыг мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. 4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм хорыг арилгах хэмжээг үйлдлийн шинж чанар, нөхцөл байдал, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзан Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуульд заасан торгуулийн хэмжээнд багтаан мөнгөөр тооцож тогтооно.
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэмэгдсэн бол” гэсний дараа “түүнчлэн анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууцыг”; 377 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нэр хүнд гэсний дараа гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон гэж тус тус нэмсүгэй.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах ¶1. Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ гутаагдсан гэж үзвэл уг мэдээг няцаалгах, ийнхүү гутаагдсанаас учирсан гэм хорыг арилгуулах, гэрлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл түүнээс учирсан эд хөрөнгийн бус гэм хорыг арилгуулахыг тус тус шаардах эрхтэй.
¶2. Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн этгээд буруугүй болохоо нотолж чадахгүй бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
¶3. Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас болон гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөнөөс учирсан гэм хорын хэмжээ, арилгах аргыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх тодорхойлно.
Энэ хуулийг Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.