Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-06-17, Улаанбаатар99-N-42

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 7.1.3; 7.2.6; 34.4.6 дахь заалт тус тус нэмсүгэй:1/

7.1.3:

7.1.3.

хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагаас хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгохтой холбогдон гаргасан зарим зардал;

2/

7.2.6:

7.2.6.

хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэнд үзүүлэх урамшууллын зардал;

3/

34.4.6:

34.4.6.

хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах, асран хүмүүжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг цуцлах;

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2, 3.1.6-ын бүтэн өнчин гэснийг хүнд нөхцөлд байгаа; “7.1.3”-ыг “7.1.4”; “7.2.6”-г “7.2.7”; “34.4.6; 34.4.7; 34.4.8”-ыг “34.4.7; 34.4.8; 34.4.9” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.