huuli-nemelt
Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1999-07-08, Улаанбаатар99-N-44
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага” гэсний дараа, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “тагнуул” гэсний өмнө, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын мэдээ олох гэсний дараа гадаад гэж тус тус нэмсүгэй.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶6.1. “Гадаад тагнуулын ажил”, “сөрөх тагнуулын ажил”, “тусгай алба”, “нууц арга, хэрэгсэл”, “халхавчлах”, “нууц гүйцэтгэх ажилтан”, “туслагч”, “туслах ажилтан” гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно
Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.