Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1999-07-08, Улаанбаатар99-N-45

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 30⁶ дугаар зүйл нэмсүгэй:

30⁶ дугаар зүйл.

Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тагнуулын ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна

.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 304 гэсний дараа 306 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.