huuli-nemelt
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1999-07-08, Улаанбаатар99-N-46
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 125 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: 2/“Тагнуулын ерөнхий газар Эрүүгийн хуулийн 60-65, 67, 68, 70-74, 79-84, 1462, 153-157, 1721, 249, 253-255 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар. Өөрсдөө илрүүлсэн-Эрүүгийн хуулийн 192, 195-197 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар. Тагнуулын ажилтны үйлдсэн Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар”. 2/
.¶125 дугаар зүйл. ¶ Мөрдөн байцаалт явуулах байгууллага Эрүүгийн хуулийн 60-65, 67, 70-74, 79-84, 1462, 153-157 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болон тагнуулын ажилтны үйлдсэн Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч, бусад зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаах байгууллагын мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулна
Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.