huuli-nemelt
Төв Банк / Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк / Монголбанк/-Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1999-07-21, Улаанбаатар99-N-48
18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:
2/Монголбанкны худалдан авсан Засгийн газрын урт хугацаатай өрийн бичгийн үлдэгдлийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээнд оруулахгүй.
23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
3/¶4/ банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь банкны тогтолцоо, төлбөр тооцооны тогтолцооны шинж чанартай эрсдлийг үүсгэж болзошгүй болсон гэж үзэж Монголбанк онцгой дэглэм тогтоосон.
25¹ дүгээр зүйл:
¶25¹ дүгээр зүйл.Монголбанкны хянагч ¶1. Монголбанкнаас томилсон хянагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶1/ томилогдсон хугацаандаа банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх болон удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкинд тайлагнах
¶2/ банкны хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгөх
¶3/ банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах
¶4/ энэ хуульд заасан хянан шалгагчийн бүрэн эрх.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “журам” гэсний дараа “шийдвэр”; 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хянан шалгагч” гэсний дараа “, хянагч”; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шийдвэрийг гэсний дараа иргэн, хуулийн этгээд гэж тус тус нэмсүгэй.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үйл ажиллага явуулах гэснийг банк байгуулах, 2 дахь хэсгийн онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн гэснийг албадлагын арга хэмжээ; 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын аж ахуйн нэгж гэснийг иргэн, хуулийн этгээд, 4 дэх заалтын аж ахуйн нэгж, байгууллага гэснийг хуулийн этгээд; 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын төлбөрийн баталгаа гэснийг батлан даалт, 12 дахь заалтын аж ахуйн нэгж, байгууллагад гэснийг иргэн, хуулийн этгээдэд; 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын аж ахуйн нэгж, байгууллагын гэснийг иргэн, хуулийн этгээдийн; 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн аж ахуйн нэгж, байгууллагаас гэснийг иргэн, хуулийн этгээдээс гэж тус тус өөрчилсүгэй.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн банкны үйл ажиллагаа явуулахад; 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хувьцаа, түүнтэй адилтгах хэлбэрийн гэснийг тус тус хассугай.