Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Монгол Улсын Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-07-21, Улаанбаатар99-N-49

1 дугаар зүйл.
Монгол Улсын Иргэний хуулийн 181¹ дүгээр зүйлийн 16 дахь хэсэг, 229 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай өгүүлбэр, хэсэг нэмсүгэй:1/

1811 зүйлийн 16 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:

Хэрэв банкны зээлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг давхардуулан барьцаалсан тохиолдолд барьцаа бариулагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээс хойш ажлын нэг хоногийн дотор энэ тухай Монголбанкны дэргэдэх Зээлийн мэдээллийн санд мэдэгдэнэ. Энэ журмыг зөрчиж хийсэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

2/

229 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Энэ нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээнд хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Иргэний хуулийн 182 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

182 дугаар зүйл.

Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохыг хууль буюу түүнд нийцүүлэн талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр зохицуулна.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Иргэний хуулийн дөчин тавдугаар бүлгийн нэрийг Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох; 368 дугаар зүйлийн нэрийг “Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээ”, мөн зүйлийн “Банкнаас зээл олгох” гэснийг “ Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох”, “банк” гэснийг “банк ба банк бус санхүүгийн байгууллага”, банкнаас олгох зээл гэснийг банк ба банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээл гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Иргэний хуулийн 181¹ дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн бусдын эзэмшилд шилжүүлэх, худалдах, өвлүүлэх гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.