Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Эрүүгийн Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

1999-07-21, Улаанбаатар99-N-53

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 127 1 дүгээр зүйл нэмсүгэй:

127 1 дүгээр зүйл. Банкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж их хэмжээний хохирол учруулах 1.Банкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж хууран мэхлэх, оргон зайлах буюу зээлийн хөрөнгөөр олсон орлого болон зээлийн батлан даалт, барьцааны эд хөрөнгийг нуух, буруу мэдээлэх, тэдгээрийг өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх замаар банкинд их хэмжээний хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ үйлдлийг зохион байгуулагдсан бүлэг этгээд, эсхүл энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд хийсэн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 216¹ дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.