Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-10-26, Улаанбаатар00-n-49

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч гэснийг Улсын дээд шүүхийн шүүгч; 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн гэснийг Улсын дээд шүүхийн шүүгчийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2000 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.