Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-01-06, Улаанбаатар00-n-01

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасан импортын суудлын автомашинд түүний үйлдвэрлэгдэн гарснаас хойших хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам.долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:

Үйлдвэрлэгдэн гарснаас

хойших хугацаа

Татварын

дүн

0-3 жил

500

3-аас 10 жил

1000

10-аас дээш жил

2000

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.