Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-11-03, Улаанбаатар00-n-50

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

15.1.

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 1 нас /ихэр бол 3 нас/ хүртэл асарч байгаа эх /эцэг, асран хамгаалагч/ амаржсаны тэтгэмжээ авсны дараа хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

2/

29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт:

29.3.1.

хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмч, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.